DJI-ийн цоо шинэ бүтээгдэхүүн Osmo Nano-ийн дэлхийн нээлт яг одоо танилцуулагдаж байна.
Хамгийн хөнгөн нь боловч хамгийн хүчирхэг Osmo Nano нь 64GB болон 128GB гэсэн 2 төрлийн дотоод санах ойтой хувилбараар гаржээ.
1/1.3 инчийн CMOS мэдрэгч бүхий камер, 4K/60fps бичлэг, 10-bit D-Log M өнгөний горимоор гайхалтай нарийн дүрслэлийг бүтээх нь ээ.
Хоёр талдаа соронзтой тул метал гадаргуу дээр тогтох боломжтойгоос гадна өөрт нь дагалдаж ирж буй тогтоогчуудын тусламжтай малгайдаа, цээжиндээ гээд хүссэн газраа тогтоож хүссэн үедээ бичлэг болгон үлдээхийг хүссэн дүрсүүдээ буулгаарай.
10 метр гүн хүртэлх усны даралтыг тэсвэрлэх бөгөөд Nano нь дангаараа 90 минут, олон үйлдэлт vision dock-тойгоо хамт 200 минут хүртэл бичлэг хийх боломжтой.
OsmoAudio-ийн тусламжтай нэмэлт хүлээн авагч шаардлагагүйгээр шууд DJI Mic-үүдтэй холбогдох бөгөөд 2 хүртэл микрофон дэмжинэ.
Multifunctional Vision Dock нь өөр дээрээ OLED дэлгэцтэй тул дүрсээ шууд харах боломжтой бөгөөд камераа удирдах модуль болохоос гадна 600MB/s хурдаар авсан дүрсээ компьютерт хуулж болно.
Ердөө 20 минутад 80% хүртэл цэнэглэгдэнэ.
Зээлийн нөхцөл

Storepay
powered by Storepay

PocketZero
powered by PocketZero

LendMn
powered by LendMn